Wednesday, October 27, 2010

Зvглэх ч хэрэггvй 10 газар

Ийм газруудад ямар vзэж харчихмаар юм байхгvй гэсэн утгаар нь очих хэрэггvй гэж хэлсэнгvй.
Харин энэ газарт байх нь таны амь нас эрvvл мэндэд аюултай болохоор хол байхыг сануулсан хэрэг.
 


1.Чернобыль, Украина
Чернобылийн сvйрлийн талаар их ч зvйл бичигдсэн. Одоогийн байдлаар цацраг идэвхт бодисоос хордсон хvмvvсийн тоо 5,5 саяд хvрчээ. 1986 оны дєрєвдvгээр сарын 26 нд Чернобылийн атомын цахилгаан станц дахь хєдєлгvvрийн цєм туршилтын vеэр хаагдсан ажээ. Уггсvйрэл нь Хиросима Нагасаки дээр хаясан атомын бємбєгєєс 100 дахин их радиац vзvvлжээ.

2.Сумгаит, Азербайжан
Хуучин Зєвлєлт холбоот улсын vйлдвэрлэлийн тєв болсон хот. Одоогийн байдлаар 275 мянган хvн химийн хvнд металл, газрын тосны хог хаягдлаар хордсон. Энэ газарт ихэвчлэн ухаан мэдрэлийн доройтол, ясны євчин зэрэг буруу генетикийн хєгжилтэй хvvхдvvд их тєрдєг.

3. Вапи, Энэтхэг
Вапи хотод нийтдээ 400 км-ийн урттай vйлдвэрийн барилга байгууламжууд байдаг. Мєн энэ хотод 1000 гаруй vйлдвэрvvд vйл ажиллагаа явуулдаг. Гvний усан дахь мєнгєн усны хэмжээ байх ёстой хэмжээнээсээ зуу дахин их, агаарт маш их хэмжээний хvнд металл агуулагддаг. Энэ жилд гэхэд ямар нэг ужиг євчтэй хvмvvсийн тоо 70 мянгаас хол давсан байна.

4. Тянжинь, Хятад
Хятадын туглага олборлолтын тєв болсон хот. Агаар хєрсєн дэх туглагын хэмжээ байх ёстой хэмжээнээс арав дахин их. Vр тарианд байх ёстой хэмжээнээсээ 24 дахин их туглага агуулагддаг.

5.Сукинда, Энэтхэг

Энэ хотод хром олборлодог дэлхийн хамгийн том уурхайнууд оршдог. Vйлдвэрийн хог хаягдлын ихэнхийг гол нуур руу цутгадаг болохоор хотын усны сан тэр чигээрээ бохирдсон гэнэ. Уг хот нийтдээ 2,5 сая хvн амтай. Хvн амын 90 хувь нь хорт хавдраар євчилсєн юм байна.

6.Норильск, ОХУ
Норильк хот нь ОХУ-ын хамгийн бохирдолтой хотын нэг мєн билээ. Энд байнга хар єнгийн цас орж, агаарт хvхэр амтагддаг. Норильскд зэс, туглага, никель, селен, цинк боловсруулдаг дэлхийн хамгийн томд багтах vйлдвэрvvд байдаг. Єнєєдрийн байдлаар уг хотод 134 хvн амьсгалын замын ямар нэгэн эмгэг согогтой болжээ. 2001 онд гадаадын иргэдэд уг хот руу оруулахгvй байхаар хорио тогтоосон.

7.Линьфынь, Хятад

Шанкси мужид оршдог уг хот нь Хятадын нvvрс олборлолтын тєв билээ. Хvхрийн нэгдэл болон єєр бусад хорт бодисын агаар дахь хэмжээ аль хэдийнэ байх ёстой хэмжээнээсээ хол давжээ.
Агаар хэт их бохирдолтой болохоор агаар мандал саарал єнгєтэй, орой vдшийн цагаар юу ч харагддаггvй гэнэ. Уг хотын 200 мянган оршин суугч уушигны хорт хавдар багтраа євчтэй юм байна

8. Ла-Оройа, Перу
Бусад хотуудтай харьцуулбал уг хот маш бага хvн амтай. Энэ хотод нийтдээ 35 мянган хvн л оршин суудаг. Гэвч нийт хvн амын 95 хувь нь цусандаа туглагатай тул цусны хvнд євчнєєр євчилсєн ажээ. Уг газарт туглага, зэс, цинк гэдэг металлуудыг олборлодог vйлдвэр ихтэй. Тиймээс агаарт маш их хvхрийн хvчил хаягддаг гэнэ. Vvний улмаас уг нутаг дэвсгэр дээр байнга хvчилтэй бороо ордог юм байна.

9. Кабве, Замбия
Єнгєрсєн зууны эхэн vед Кабвед туглага болон кадмигийн нєєц байхыг олж илрvvлжээ. Хожуу тэнд уг металлуудыг боловсруулдаг vйлдвэр барьж босгосон ажээ. Харин єнєєдєр энэ газрын агаарт байх ёстой хэмжээнээсээ дєрєв дахин их хvнд металлын бохирдолтой болсон гэнэ. Жилд 250 мянган хvн байнга євддєг бєгєєд тэдний цус нь хvртэл бохирдсон байдаг. Цусны бохирдолтой хvмvvст байнга бєєлжих, шингэн алдах, бєєр дотор эрхтэн нь хямрах, булчин нь татах зэрэг шинж тэмдгvvд илэрдэг гэнэ.

10. Дзержинск, ОХУ
Цаг уурчдын 1930-1992 оны хооронд гаргасан тайланд дурдсанаар Дзержинск хотод нийтдээ 200 тонн химийн хог хаягдал булжээ. Vvнд бидний мэддэг хамгийн аюултай хорнууд болох нейтроксинууд бий. Хотын ус диоксин болон фенолоор бохирдсон бєгєєд шинжилгээгээр бохирдлын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ 17 сая дахин их гарч. Єнєєгийн байдлаар хотод 300 оршин суугчтай уг хотын хvн амын дундаж наслалт 45 юм байна.

No comments:

Post a Comment