Wednesday, October 27, 2010

Хамгийн нарийхан байшин

  
Австрийн Венн, Лимбург хотод ажиллаж амьдардаг Erwin Wurm гэгч эрхмийн бvтээсэн энэ байшин дэлхийн хамгийн нарийхан байшинд тооцогдож байгаа юм. Ердєє ганцхан метрийн єргєнтэй энэ байшингийн доторх сандал, ширээ, буйдан, номын тавиур, угаалтуур, суултуур, ор гээд л бvхий л тавилга хэрэгсэл, эд зvйлс нь байшингийнхаа адил маш нарийхан юм байна. Хvн амьдрахын аргагvй дэндvv нарийхан энэ байшинг бvтээсэн уран бvтээлч, уран барилгачин Erwin Wurm нь хэлбэр галбирын талаарх хошин хандлагаараа алдартай нэгэн юм.
















No comments:

Post a Comment