Saturday, October 23, 2010

Эрдэнэбаяр - Ааваа зорино

Орой бүр Монголын үндэсний олон нийтийн телевиз ээр гарч буй "Тусгай салаа" киног ихэнх нь үзэж байгаа болов уу. Тусгай салаа нийт 3н дуутай бөгөөд өмнөх хоёр дууг нь оруулсан байгаа. Харин сүүлчийн дуу болох улаан туг Дэндэвийн дуулсан Эрдэнэбаяр – Ааваа зорино дууг та бүхэндээ хүргэж байна. Сэтгэгдлээ мартваа.Ай улаан туг гэж....
Дууны үг

Эрдэнэбаяр "Ааваа зорино"

1-р бадаг:
Намрын сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа

Дахилт:
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зорино би
Усны толио царцахын цагт
Ухаант аавдаа очино би

2-р бадаг:
Хангайн уулсын оргилийг харахаар
Хайртай ааваа саналгазах юм би
Харз усны тунгалагийг харахаар
Хан аавынхаа ухааныг бишрэх юм
Дахилт:

Шүлэг:
Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь/тань/ наалдахсан
Мөнх тэнгэрт шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр чинь/тань/ сууж тоглохсон ааваа

Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгэгч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа

3-р бадаг:
Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очино
Сэтгэл нь цайлган аав минь та
Сэмхэн мэгшээд угтах юм даа та
Дахилт: х2

Татаж авах - [4Shared] 

Шууд сонсох


No comments:

Post a Comment