Sunday, October 24, 2010

Ер бусын хүмүүс

Хvн гэдэг амьтан тайлагдашгvй нууцыг єєртєє агуулж байдаг. Єнєєг хvртэл анагаах ухаан хvний генийг бvрмєсєн судалж чадаагvй байгаа юм.

Нойртой байж байгаад л нэг л єдєр нойргvй болсон эсвэл олон жил унтсан хvмvvс, тvр зуурийн vхлийн нарийн учир тэр бvр тодорхойгvй байдаг.


МЭЛХИЙ ШИГ ХVVХЭД




2006 онд Непалийн Долаха дvvргийн Чарикотын эмнэлэгт нэгэн ер бусын хvvхэд мэндэлсэн байна. Тvvнийг харсан хэн бvхэнд мэлхийг санагдуулах гэнэ. Хvvхэд хvзvvгvй бєгєєд ер бусын гэмээр том нvдтэй аж. Хvvхдийн эцэг эхийг Нир Бахадур, Сантали Карки гэх бєгєєд хосууд Долахагийн зєвшєєрєлтэй оршин суугчид юм. Хvvхдийн тухайд энэ ер бусын биет тєрєєд ердєє 90 минут амьдарсан байна. Хvvхдийн эх Сантали энэ тухай мэдсэн байжээ. Хосуудын хувьд энэ явдал хvнд цохилт болсон нь мэдээж. Эрvvл саруул хосуудаас ийм хvvхэд тєрсєн гэх мэдээ эмнэлгээр нэг тархаж улмаар хvvхдийг харахыг хvссэн мянга мянган хvмvvс эмнэлгийг бvчин авсан байна. Эмх замбараагvй байдал гарахаас сэргийлэн цагдаагийнхан цугларсан хvмvvсийг зохицуулж байсан аж. Мэлхий шиг хvvхэд хоёр килограмм жинтэй тєрсєн бєгєєд хачирхалтай нь эхийг жирэмсний хяналтад байх vед хvvхдийг хэвийн єсєлттэй хэмээн эмч нар оношилж байжээ. Хvvхдийн эх хоёр охинтой бєгєєд хvvхдvvд нь эв эрvvл тєрж байжээ. Жирэмсний хугацаанд эхийн биед ямар ч зовиур байгаагvй байна. Шинээр мэндэлсэн хvvг нас барахад ямар ч харуусах сэтгэл тєрєєгvй хэмээн хvvгийн эцэг Нир Бахадур ярьжээ.

13 ИНЧ УРТ СVVЛТЭЙ ЗАЛУУ

Та урд ємнє нь сvvлтэй хvн байдаг гэж сонссон уу. Тэгвэл Энэтхэгийн нэгэн иргэн 13 инчийн буюу 32,5 см урт сvvлтэй гэнэ. Тvvнийг Чандр Орам гэх бєгєєд цай vйлдвэрлэдэг газарт ажилладаг байжээ. Тэрбээр баруун Бенгалийн Алипюрдуарын уугуул иргэн бєгєєд єєрийн сvсэг бишрэлээсээ болоод ажлаа орхисон байна. Чандр Орамын шvтдэг бурхан нь Хануман. "Би Рам Навамигийн тєрсєн єдєр тєрсєн. Хvмvvс намайг ихэд шvтдэг бєгєєд тэд надад хоол хvнсээр єргєл барьц єгснийхєє дараа миний сvvлэнд хvрдэг дээ" хэмээн Орам ярьжээ. Єдєр болгон мянга мянган хvмvvс миний сvvлэнд хvрдэг бєгєєд сvvл минь vvнээс болоод маш их євддєг хэмээн тэрбээр цааш нь vргэлжлvvлсэн байна. Чандр Орам гэрийнхээ хашааныхаа нэг буланд Хануман бурханд зориулан жижигхэн дуган барьсан бєгєєд тэрбээр єєрийнхєє сvvлийг Рам Навамигийн єєрт нь бэлэглэсэн бэлэг хэмээн бодох болсноосоо хойш єдєр болгон бурхан сахиусандаа єглєг єргєх болжээ. Харин тvvнд найз бvсгvй байдаг болов уу. Тvvний хувийн амьдралын тухай сонирхоход тэрбээр сvvлнээсээ болоод эмэгтэй хvнтэй дотно харилцаа тогтоож чадаагvй байна. "Бvсгvйчvvд намайг хараад л шууд гэрлэхийг хvлээн зєвшєєрдєг. Миний саналыг хvлээн авсан бvсгvйдээ би сvvлээ vзvvлдэг. Харин тэд миний сvvлийг хараад л намайг хаяад явчихдаг. Би хорь гаруй бvсгvйтэй танилцсан боловч тэд энэ л шалтгаанаар намайг орхидог. Иймээс би намайг болон миний сvvлийг хvлээн зєвшєєрєх бvсгvйтэй гэрлэх эсвэл Ханиман бурхан шиг гэгээрмээр байна" хэмээн тэрбээр хэлжээ. Орамын гэр бvлийнхэн тvvний сvvлээр бахархдаг бєгєєд тэрбээр сvvлээ эмчид vзvvлж байсан удаатай. Тvvний сvvлийг мэс заслын аргаар авч болох боловч Орам vvнийг хvсдэггvй гэнэ. "Тэрбээр сvvлгvйгээр амьдарч чадахгvй. Сvvл нь тvvний амьдралынх нэг хэсэг болсон болохоор тэр" хэмээн Орамын эгч Реха хэлжээ. Орамынх шиг жинхэнэ сvvл маш ховор хэмээн тvvнийг vзсэн эмч нь хэлсэн байна. Гэхдээ тvvний сvvл нурууны ясны тєгсгєл хэсэгт байрладаг нь эмч нарын санааг зовоож байгаа аж. Учир нь тvvний сvvлд єдєр бvр олон мянган хvн хvрдэг болохоор гэмтэж болох талтай аж.

ГАНЦ НVДЭТ

2006 онд Энэтхэгт ганцхан нvдтэй хvvхэд мэндэлсэн байна. Харин эмнэлгийнхэн хvvхэд ганц нvдтэй тєрєх болсон нь хоёр шалтгаантай хэмээн оношилсон аж. Тэдний vзэж байгаагаар нэг талаас эх хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэсэн учраас хvvхэд ганц нvдтэй тєрсєн. Нєгєє талаас хромсомууд замбараагvй байрласнаас болж хvvхэд ганц нvдтэй болсныг тогтоосон байна. Хромсом замбараагvй байрлах нь тун ховор тохиолдол байдаг гэнэ. Охин духан дээрээ ганц нvдтэй хамаргvй тєржээ. Охин тал тархитай байсан аж. Гайхалтай нь энэхvv эрэмдэг зэрэмдэг охин тєрєєд хэдэн минут л амьдарсан байна.

ХАМГИЙН ТОМ ГАРТАЙ ХVН

Хятадад дэлхийн хамгийн том гартай хvн амьдардаг гэнэ. Тvvнд дэлхийн амжилтыг тогтооход євчин нь тусалсан аж. Луй Хуа гэгч залуу маш ховор тохиолдох євчнєєр шаналж байгаа нэгэн. Тvvний євчний хам шинжийг макродактили гэдэг байна. 2007 оны долдугаар сард тvvнийг Шанхай хотын эмнэлэгт хэвтэх vед баруун гарын эрхий хуруу 10,2 инч буюу 25.5 см, долоовор хуруу нь 12 инч буюу 30 см урттай байжээ. Долоон сарын 20-нд 20 эмч заслын эмч нараас бvрдсэн баг Луй Хуагийн хуруунуудын хэмжээг багасгахаар мэс засал хийсэн байна. Хагалгаа долоон цаг vргэлжилсэн бєгєєд 11 фаунд мах, ясыг Луй Хуагийн гарнаас авчээ. Хоёрдахь удаагийн хагалгаагаар тvvний хуруунуудыг ердийн хэмжээтэй болгохоор мэс заслын эмч нар тєлєвлєсєн байна.

ХЄЛИЙН ТАВХАЙ НЬ БУРУУ БАЙРЛАСАН НЬ

Хятадын иргэн Ванг Фанг эрэмдэг зэрэмдэг тєржээ. Бvсгvйн хєлийн тавхай буруу байрласан байна. Єдгєє 29 настай бvсгvй маань ингэж тєрсєндєє огтхон ч харамсдаггvй бєгєєд харин ч сэтгэлийн тэнхээтэй нэгэн. Ванг ямар ч асуудалгvйгээр ийм байдалтайгаар хэрхэн амьдрахыг суралцаж байгаа бєгєєд хvний гар харж суусангvй. "Би найзуудаасаа хурдан гvйж чадна. Би бусдын адил хєдєлмєрлєж байгаа. Би гэрийнхээ ресторанд зєєгч хийдэг. Надад эрэмдэг зэрэмдэг тєрлєє гээд бусдаас єєрийгєє тусгаарлах шалтгаан байхгvй" хэмээн Ванг ярьсан байна.

7.75 КГ ЖИНТЭЙ ХVVХЭД

Оросын иргэн Наталья Бараданова 7,75 кг жинтэй хvvхэд тєрvvлжээ. Шинэхэн тєрсєн охиноо Надия гэж нэрлэжээ. Наталья Вараданова хувьд Надия охин нь тvvний 12 дахь хvvхэд нь юм байна. Тэрээр хэлэхдээ "миний хувьд жирэмсэн байхдаа тийм ийм гэхчилэн нэрлэсэн тусгай зvйл идэж байгаагvй, тийм ч боломж манай гэр бvлд байхгvй. Харин улаан лооль, тємс, гоймон их иддэг байсан" гэжээ. Надия охины хувьд тэрээр жирийн хvvхдvvдээс даруй нэг дахин илvv жинтэй. Харин дэлхийн Геннисын номонд тэмдэглэгдсэн баримтаар 1955 онд Италид 10,5 кг хvvхэд тєрж байсан бол 1899 онд АНУ-д 10,8 кг жинтэй хvvхэд тєрсєн ч харамсалтай нь 11 цагийн дараа нас барьсан байдаг байна.

ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ VЕЭР АМИЛЖЭЭ

Vхсэн хvмvvс оршуулгын ёслолын vеэр гэнэт сэрсэн, эсвэл эмнэлгийн хvvр хадгалах газар сэрж, хvмvvсийг цочирдуулсан тохиолдол дэлхий дээр гарах нь цєєнгvй. Энэхvv тохиолдлуудыг анагаах ухаан тайлбарлаж чадаагvй болохоор хvмvvс гайхамшиг гэж нэрлэх нь ч бий. Тэгвэл Венесуэл улсын иргэн Карлос Камежо гэх 33 настай залуу шарил хадгалах єрєєний задлангийн ширээн дээр мэс засал хийлгэж байх vедээ гэнэт амилсан хачирхалтай тохиолдол гарсан байна. Карлос Камежог хурдны зам дээр гарсан ослын газарт нас барсан гэж vзэж улмаар шууд шарил хадгалах хэсэгт шилжvvлсэн байна. Ингээд эмч нар тvvний толгойн хэсэгт задлан хийхээр зvсэлт хийж эхлэхэд тvvний нvvрнээс гэнэт цус алдан, бие нь мэдэрч эхэлсэн байна. Ингээд эмч нар даруй зvссэн хэсгийг оёж, тvvнд яаралтай эмнэлгийн тусламж vзvvлжээ. Карлос Камежо "Би гэнэт маш их євдєхийг мэдэрсэн, тэгээд л сэрсэн" гэж хэвлэлийнхэнд хэлсэн байна. Тэрбээр єєрийнхєє нэр бvхий нас барсан гэрчилгээг барин IE Universal сонинд зургаа авхуулж єєрт тохиолдсон явдлаа олонд дэлгэжээ.

35 ЖИЛ УНТААГVЙ

Тай Нгок гэгч эр 1973 оноос хойш огт унтаагvй байна. Тэрбээр єдгєє 66 настай бєгєєд хамгийн сонирхолтой нь тэрбээр гайхалтай сайн биетэй гэнэ. Тэрбээр тариалангийнхаа газарт єдєр шєнєгvй ажиллах бєгєєд Тай Канг Нам мужийн уугуул иргэн. Нгокийн ажлын бvтээмж бусад оршин суугчдынхаас хоёр дахин их. 1973 онд тэрбээр халуурч тvvнээс хойш нойргvй болжээ. Чухам энэ vеэс хойш Нгок єдєр шєнийг ялгалгvй ажиллах болсон байна. Эхэндээ тэрбээр нойроо хvргэх гэж маш их хичээдэг байжээ. Орой болгон нойроо хvргэх гэж тоо тоолж, єєрийгєє аль болох ядрааж унтах гэж оролддог байсан боловч ямар ч нэмэр болоогvй байна. Ингээд л тэрбээр єєрийн нєхцєл байдалтайгаа эвлэрч улмаар нойргvйдэл нь тvvний ажлын бvтээмжийг маш ихээр нэмэгдvvлэх болжээ. Тэрбээр 11700 єдєр унтаагvй хэмээн ярьсан байна. "Би миний нойргvйдэх євчин миний эрvvл мэндэд нєлєєлєх эсэхийг нь мэдэхгvй. Надад нойргvйдэхээс єєр ямар ч євчин байдаггvй. Би бусдын адил газар тариалангаа хэвийн эрхэлж байгаа" хэмээн ярьжээ. Мэргэжлийн эмч нар тvvнийг гадаад руу явж нойргvйдлээ эмчvvлэхийг санал болгосон ч тэрбээр хvлээн зєвшєєрєєгvй. байна. "Би нойргvй болоод 35 жил єнгєрч байна. Энэ бvх хугацаанд би vvнээсээ болоод хэзээ ч євдєж байгаагvй. Тэгээд ч миний ажлын бvтээмж хоёр дахин нэмэгдсэн. Яагаад би унтах гэж зvтгэх ёстой гэж. Нов ногоон найман га талбайг минь харцгаа. Ємнє нь энэ талбай гандаж хувхайрсан газар байсан" хэмээн сэтгvvлчдийн асуусан асуултанд инээмсэглэл хариулсан байна. Тэрбээр саргvй юм уу бvрхэг єдєр гал ноцоох юм уу, лаа асаан ажлаа vргэлжvvлэн хийдэг байна. Харин тvvний эхнэр хvvхдvvд унтсаар. Нгок ажилсаар. "Ажил хийхгvйгээр шєнийг єнгєрєєнє гэдэг надад маш уйтгартай байдаг" гэжээ.

No comments:

Post a Comment