1. Хятад
Бидний мэдэж буйгаар хамгийн томоохон хэмжээний газар хөдлөлт нь 450 жилийн өмнө болж байжээ. Хятадын төв хэсэг буюу Шаанси мужид 1556 онд хүчтэй газар хөдлөлтийн улмаас 830 мянган хүн амь үрэгджээ. Яагаад хүмүүс тэгж олноор амь насаа алдах болов.Учир нь энэхүү газар хөдлөлт нь өнөөгийн Гайтид болсон газар хөдлөлтөөс даруй 30 дахин хүчтэй байжээ. Тэрхүү газар хөдлөлтөд орчин цагийн ямар ч бат бөх барилга тэсч чадахгүй гэнэ. Газар хөдлөлтийн чичиргээ нь ойр хавийнхаа 500 миль газрыг хамарч байжээ.
2. Хятад
Хятад улсад газар хөдлөлтийн “рекорд”-ыг эвдсэн бас нэгэн үйл явдал 1976 онд Таншаньд болжээ. Рихтерийн 7,8 хэмжээтэй газар хөдөлж, 700 мянган хүн ойролцоогоор амь насаа алдсан байна.
3. Энэтхэгийн тэнгист болсон газар хөдлөлт
2004 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Энэтхэгийн далайд төвтэйгээр газар хөдлөлт болсон юм. Энэ нь атомын бөмбөгийн хүчтэй тэнцэхүйц байсан хэмээдэг. Энэхүү газар хөдлөлтийн чичиргээ 11 улс оронд мэдрэгджээ. Улмаар олон мянган хүн гэрээсээ ч гарч чадалгүй амь насаа алдсан юм. АНУ-ын албаныхны гаргасан мэдээллээр 227,898 хүн энэхүү газар хөдлөлтийн улмаас амь насаа алджээ. Харин сая гаруй хүн орон гэргүй болсон юм.
4. Хятад, Хайюуаны газар хөдлөлт
1920 оны арванхоёрдугаар 16. Рехтирийн 7,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас голууд урсгалаа өөрчилж, газрын хагарлын улмаас уулс нурсан аймшигтай газар хөдлөлт болсон юм. Чичирхийлэл нь Хятадын долоон мужид мэдрэгдсэн гэдэг. Мөн Сужиа гэх хот бүхэлдээ газар дор орсон байна. Ойролцоогоор 200 мянган хүн энэ аймшигт газар хөдлөлтийн улмаас амь насаа алджээ.
5. Япон, Канто
1923 оны есдүгээр сарын 1-ний өглөө рихтерийн 7,9 хүчтэй газар хөдлөлт болжээ. Ёкохомагийн барилга байшингуудын 90 хувь нь газар хөдлөлтийн улмаас нуран унасан байна. Мөн Токиогийн барилгуудын гуравны хоёр нь нурж, хүн амынх нь дийлэнх нь орон гэргүй болж байжээ. Ойролцоогоор 143 мянган хүн амь насаа алдсан юм.
6. Туркменистан
1948 оны аравдугаар сард Ашгабат хотод хүчтэй газар хөдлөлт болжээ. Тухайн үед Москвагаас олон олон эмч, сувилагчид болон эмнэлэгийн эм хэрэгслийг илгээсэн гэдэг. Газар хөдлөлтийн улмаас 110 мянган хүн амь насаа алджээ.
7. Хятад, Сычуань
2008 онд Хятадад болсон энэхүү газар хөдлөлтийн улмаас 87 мянган хүн амь насаа алдаж, 10 сая хүн гэр оронгүй болсон юм. 7,9 магнитутын хүчтэй газар хөдөлснөөс Сычуань мужийн олон арван байшин барилга нурж, 86 тэрбум ам.долларын хохирол амсчээ. Нурсан байшингуудын дунд сургуулийн байшин байсан бөгөөд түүний нурангид 10 мянган сурагч дарагдаж амь насаа алдсан нь хамгийн харамсалтай хэрэг байлаа. Сургуулийн барилга чанар муутай баригдсан талаар эцэг, эхчүүд гомдол гаргаж байсан боловч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүйгээр нам гүм болсон юм.
8. Пакистан, Кашмир
2005 оны аравдугаар сарын 8-ны өдөр Энэтхэг Пакистаны хилийн зурвас газрыг хамарсан хүчтэй газар хөдлөлт болжээ. Рихтерийн 7,6 хэмжээтэй газар хөдлөлтийн улмаас 79 мянган хүн амь насаа алдаж, хэдэн мянган хүн гэр оронгүй болжээ.
9. Итали, Миссина
1908 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр 7,5 магнитутын хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами үүсч байжээ. Ная гаруй мянган хүн амь насаа алдаж, хэдэн зуун байшин барилга нуран унажээ. Италийн бараг л ихэнх хотоор чичиргээ нь мэдрэгдсэн гэдэг. Мөн энэ үеэр тус улсад аялж байсан олон жуулчин амь насаа алдсан байна.
10. Перу, Чимпот
1970 оны гуравдугаар сарын 31-ны өдөр Чимбот хотод 7,9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас 70 мянган хүн амь насаа алдаж, 800 мянган хүн гэр оронгүй болсон юм. Мөн ойролцоох жижиг тосгод нь бараг бүхэлдээ нурсан байна.
No comments:
Post a Comment